MANGA HUB · МЭДЭЭЛЭЛ

Үйлчилгээний нөхцөл

Манга Hub платформыг ашиглахтай холбоотой нөхцөл, мэдээлэлтэй танилцана уу.

Үйлчилгээг ашиглахаасаа өмнө дараах нөхцөлүүдтэй танилцана уу. Бүлгийн гарчиг дээр дарж тухайн хэсэг рүү шууд очиж болно.

1. Ерөнхий нөхцөл

MANGA HUB платформ ("Үйлчилгээ") нь манай сайт-ийн өмч юм. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь таны MANGA HUB платформ, вэбсайт болон холбогдох үйлчилгээг ("Үйлчилгээ") ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.

Үйлчилгээгээ ашигласнаар та эдгээр нөхцөл, дүрмийг хүлээн зөвшөөрч, дагахыг зөвшөөрч байгаа болно. Хэрэв та эдгээр нөхцөлтэй санал нийлэхгүй бол Үйлчилгээг ашиглах ёсгүй.

Бид эдгээр нөхцөлийг цаг хугацааны явцад шинэчлэх эрхтэй. Шинэчлэгдсэн нөхцөл нь вэбсайт дээр нийтлэгдсэн өдрөөс хүчинтэй болно. Тэдгээрийг үе үе шалгаж байхыг зөвлөж байна.

2. Хэрэглэгчийн бүртгэл

Үйлчилгээг бүрэн эрхээр ашиглахын тулд та бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлэхдээ:

  1. Хүчинтэй имэйл хаяг оруулах
  2. Найдвартай нууц үг сонгох (найм ба түүнээс дээш тэмдэгт)
  3. 18-аас дээш насны хүн байх (18-аас доош насны хүмүүс эцэг эх, хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр бүртгүүлнэ)

Та өөрийн бүртгэлийн мэдээллийг хуурамчаар бүртгүүлэхгүй байхыг зөвшөөрч байна. Хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд бүртгэлийг цуцлах эрхтэй.

Та өөрийн бүртгэлийн мэдээллийг нууцлах үүрэгтэй. Бүртгэлийн нууц үгээ гуравдагч этгээдэд мэдэгдэхгүй байх, өөр бусад хэрэглэгчтэй хуваалцахгүй байх ёстой.

3. Төлбөр, багцууд

MANGA HUB нь дараах гурван төрлийн багцыг санал болгодог:

3.1 Багцуудын тодорхойлолт

  • Үндсэн багц: Сард ₮5,000. 1 сар манга унших эрх, хязгаарлагдмал боломжууд.
  • Дээд багц: Сард 13,900. 3 сар манга унших эрх, бүх үндсэн боломжууд.
  • Төгс багц: Сард ₮27,900. 6 сар манга унших эрх, бүх боломжууд.

3.2 Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг дараах аргуудаар хийх боломжтой:

  • QPay

Төлбөр төлөгдсөн цагаас үйлчилгээний хугацаа эхлэх болно.

3.3 Нөхөн олговрын бодлого

Бид багц сонголтыг өөрчлөх, цуцлахад уян хатан бодлогыг баримталдаг:

  • 24 цагын дотор хүсэлтээ өгсөн тохиолдолд багцыг цуцалж, төлбөрийг буцаан авах боломжтой.
  • Техникийн асуудал 72 цагаас дээш үргэлжлэх тохиолдолд нэмэлт үйлчилгээ үзүүлэх боломжтой

4. Агуулгын эрх

Хэрэглэгч үйлчилгээг зөвхөн хувийн хэрэглээнд зориулан ашиглахыг зөвшөөрч байна. Агуулгыг зөвшөөрөлгүйгээр ашигласан тохиолдолд эрхийн эзэмшигч, цаашид хуулийн арга хэмжээ авах эрхтэй.

Платформ дээрх агуулгыг дараах зүйлсийг хориглоно:

  • Хувиарлах, хуулбарлах, тараах
  • Арилжааны зорилгоор ашиглах
  • Өөр платформ, вэбсайтад байршуулах
  • Албан бус аргаар татаж авах, хадгалах

5. Гүйцэтгэлийн баталгаа

Бид Үйлчилгээг тасралтгүй, найдвартай байлгахын тулд бүх хүчин чармайлтаа гаргах болно. Гэхдээ бид дараахь зүйлсийн талаар баталгаа өгөхгүй:

  • Үйлчилгээ 100% тасралтгүй байх
  • Алдаа, вирусгүй байх
  • Таны төхөөрөмжид тохирсон байх
  • Гуравдагч этгээдийн холбоос, контентын нарийвчлал

Техникийн засвар үйлчилгээ, шинэчлэл хийх шаардлагатай үед бид урьдчилан мэдээлэх болно. Ийм тохиолдолд үйлчилгээ түр зогсох боломжтой.

6. Хязгаарлалтууд

Та дараах үйлдлүүдийг хийхийг хориглоно:

  1. Үйлчилгээний системд халдах, эвдрэл учруулах
  2. Бусад хэрэглэгчдийг дарамтлах, доромжлох
  3. Хууль бус контент оруулах, тараах
  4. Манай систем, серверийн аюулгүй байдлыг эвдэх оролдлого хийх
  5. Автомат програм, бот ашиглан контент татах
  6. Нэг бүртгэлийг олон хүн хамтран ашиглах (багцын нөхцөлд заасан хязгаараас хэтэрсэн тохиолдолд)

Дээрх дүрмийг зөрчсөн тохиолдолд бид ямар ч урьдчилан сануулгагүйгээр таны бүртгэлийг цуцлах, үйлчилгээнээс байнгын хасах эрхтэй.

7. Хувийн мэдээллийн хамгаалалт

Бид таны хувийн мэдээллийг "Хувийн мэдээллийн хамгаалалтын бодлого"-д заасны дагуу хамгаалж, боловсруулна. Бид дараахь зүйлсийг цуглуулдаг:

  • Бүртгэлийн мэдээлэл (нэр, имэйл)
  • Үйл ажиллагааны мэдээлэл (уншсан манга, сүүлд үзсэн хуудас)
  • Техникийн мэдээлэл (IP хаяг, төхөөрөмжийн төрөл, үзэгч)

Бид таны мэдээллийг дараахь зорилгоор ашигладаг:

  1. Үйлчилгээ үзүүлэх, сайжруулах
  2. Хувийн туршлага бүрдүүлэх
  3. Төлбөр боловсруулах
  4. Хууль, дүрмийг дагаж мөрдөх

8. Үйлчилгээг зогсоох, цуцлах

8.1 Таны эрх

  • Төлбөрийн мөчлөг дуусах хүртэл үйлчилгээ үргэлжилнэ

8.2 Манай эрх

Бид дараах тохиолдолд таны бүртгэлийг цуцлах эрхтэй:

  • Эдгээр нөхцлийг ноцтой зөрчсөн
  • Хууль, дүрэм журмыг зөрчсөн
  • Манай эрх ашгийг ноцтой зөрчсөн

9. Өөрчлөлт оруулах эрх

Бид цаг хугацааны явцад эдгээр нөхцлийг шинэчлэх эрхтэй. Шинэчлэл хийхдээ:

  • Вэбсайтанд шинэчлэлийг нийтлэх
  • Чухал өөрчлөлтийн талаар имэйлээр мэдээлэх
  • Өөрчлөлт орох огноог тодорхой зааж өгөх

Хэрэв та шинэчлэгдсэн нөхцөлтэй санал нийлэхгүй бол Үйлчилгээг ашиглахаа зогсоох эрхтэй. Шинэчлэлт нийтлэгдсэнээс хойш үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар та шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

10. Холбоо барих

Эдгээр нөхцөлтэй холбоотой асуулт, санал хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү:

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 11-р сарын 15. Анх батлагдсан: 2026 оны 3-р сарын 10.